ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийслэл хотын хоймор болсон Чингэлтэй дүүргийнхээ иргэд, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар болон Биеийн тамир, спортын хорооны үе үеийн удирдлагууд, багш дасгалжуулагчид, ажилтан албан хаагчид болон спортын олон арван тамирчид та бүхэндээ мэндчилгээ дэвшүүлж байна.
Бид холбогдох хууль тогтоомж, Алсын хараа 2050, Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэн, Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, хүүхэд залуучуудыг спортоор хичээллэх хүсэл тэмүүллийг бий болгох зорилгоор дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийг спортын 17 төрлөөр бэлтгэл сургуулилтыг хийлгэж, гадаад, дотоод тэмцээн уралдаанд оролцох нөхцөл бололцоогоор ханган спортын залгамж халааг бэлтгэх амжилтыг олимп, тив, дэлхийн наадмын түвшинд хүргэж, Монгол улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд мандуулахаар чинхүү зорилго тавин хичээнгүйлэн ажиллаж байна.
Дүүргийн төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, оюутан, залуучууд, иргэдийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх орчин нөхцөлийг бүдүүлэн ажиллаж байна.
Эрүүл биед саруул ухаан оршино.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР,
СПОРТЫН ХОРООНЫ ДАРГА Р.ОЧИРПҮРЭВ
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.