Эрхэм зорилго
Дүүргийн төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, оюутан, залуучууд, иргэдийг биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүдүүлэх, Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ баг тамирчдыг амжилт гаргах нөхцөл бололцоогоор хангах тэдний эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, тамирчдын залгамж халааг бэлтгэх, амжилтыг олимп, тив, дэлхийн наадмын түвшинд хүргэх, Монгол улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд мандуулах.
Зорилт
- Биеийн тамир, спортыг хөгжүүлэх төрийн бодлого хууль тогтоомжийг хэрэгжүүлэх
- Биеийн тамир, чийрэгжилтийн ажил үйлчилгээг өргөжүүлэх, хүн амын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл аж төрөх ёсыг төлөвшүүлэх бодлого боловсруулах хэрэгжилтэд судалгаа хийх
- Олон улсын болон улс, нийслэл, нэрэмжит тэмцээнүүдэд баг, тамирчдыг бэлтгэн оролцуулах
- Үндэсний болон спортын бусад төрлүүдийг хөгжүүлэх бодлого чиглэлийг тодорхойлж, уралдаан тэмцээн зохион байгуулахад мэргэжлийн удирдлагаар хангах
- Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, уралдаан тэмцээнд оролцох нөхцөл бололцоогоор хангах
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.