Тус Биеийн тамир, спортын хороо нь 1946 онд үйлдвэр хоршооллын төв зөвлөлийн дэргэд биеийн тамирын "Ард нийгэмлэг" нэртэйгээр байгуулагдан улмаар 1951 онд биеийн тамирын "Хоршоолол нийгэмлэг" болон өргөжиж биеийн тамир, спортын ажлыг зохион байгуулан бүх нийтийн биеийн тамирыг өрнүүлэх, секц дугуйлах, уралдаан тэмцээнд оролцох, үндэсний болон орчин үеийн спортыг хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж байсан.
Монгол улсын Засгийн газрын 1994 оны 50 дугаар тогтоолыг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 1994 оны А/54 дүгээр захирамжаар "Биеийн тамир, спортын сургалтын төв" нэртэйгээр өөрчлөгдөн ажиллаж байгаад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн "Биеийн тамир, спорт хороо" болон өргөжиж Монгол улсын биеийн тамир, спортын тухай хууль, Ерөнхийлөгчийн Зарлиг, Улсын Их Хурлын "Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого", Засгийн газрын "Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр","Нийтийн биеийн тамир, спортын талаар авах зарим арга хэмжээ", Засгийн газар болон Нийслэл, дүүргийн нийгэм, эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхэд залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтээр хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.