Нийслэлийн аварга шалгаруулах иргэдийн спортын IX их наадамд Чингэлтэй дүүргийн баг тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээнд амжилттай оролцсон хороодын иргэд тамирчдыг, бэлтгэж оролцсон спорт хорооны багш дасгалжуулагч нартаа баяр хүргэе
Волейболын төрөлд 16-р хорооны эмэгтэй баг тамирчид алтан медаль, Цоглог шугаман бүжгийн төрөлд 6-р хорооны баг алтан медаль, Олс таталтын төрөлд 16-р хорооны баг тамирчид мөнгөн медаль, Сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй 11-р хорооны баг тамирчид хүрэл медаль, ширээний шагайн төрөлд 18, 16-р хорооны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид 4-р байр тус тус эзэлж багийн нийлбэр дүнгээр 4-р байранд шалгарлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.