- ЭРХЭМ ЗОРИЛГО:
Дүүргийн төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, оюутан, залуучууд, иргэдийг биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ баг тамирчдыг амжилт гаргах нөхцөл бололцоогоор хангах тэдний эрүүл байх зан үйлийг төлөвшүүлэх, тамирчдын залгамж халааг бэлтгэх, амжилтыг олимп, тив, дэлхийн наадмын түвшинд хүргэж, Монгол улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд мандуулах
- ЗОРИЛТ:
Биеийн тамир, спортыг хөгжүүлэх төрийн бодлого хууль тогтоомжийг хэрэгжүүлэх
Биеийн тамир, чийрэгжилтийн ажил үйлчилгээг өргөжүүлэн, хүн амын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл аж төрөх ёсыг төлөвшүүлэх бодлого боловсруулах, хэрэгжилтэнд судалгаа хийх
Олон улс болон улс, нийслэл, нэрэмжит тэмцээнүүдэд баг, тамирчдыг бэлтгэн оролцуулах
Үндэсний болон спортын бусад төрлүүдийг хөгжүүлэх бодлого чиглэлийг тодорхойлж, уралдаан тэмцээн зохион байгуулахад мэргэжлийн удирдлагаар хангах
Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, уралдаан тэмцээнд оролцох нөхцөл бололцоогоор хангах