Мэдээ

Түүхэн замнал

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Тус Биеийн тамир, спорт хороо нь 1946 онд үйлдвэр хоршооллын төв зөвлөлийн дэргэд биеийн тамирын “Ард нийгэмлэг” нэртэйгээр байгуулагдан улмаар 1951 онд биеийн тамирын “Хоршоолол нийгэмлэг” болон өргөжиж биеийн тамир, спортын ажлыг зохион байгуулан бүх нийтийн биеийн тамирыг өрнүүлэх, секц дугуйлан байгуулах, уралдаан тэмцээнд оролцох, үндэсний болон орчин үеийн спортыг хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж байсан.

Төрөөс спортын байгууллагын талаар тодорхой арга хэмжээнүүд авах болсноор Монгол улсын Засгийн газрын 1994 оны 50 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 1994 оны А/54 дүгээр захирамжаар “Биеийн тамир, спортын сургалтын төв” нэртэйгээр өөрчлөгдөн ажиллаж байгаад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн “Биеийн тамир, спорт хороо” болон өргөжиж  Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Ерөнхийлөгчийн “Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай” 2010 оны 53 дугаар зарлиг, Улсын Их Хурлын “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” 2009 оны 95, Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 2012 оны 37, Засгийн газрын “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр” батлах тухай 2011 оны 32,  “Нийтийн биеийн тамир, спортын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2009 оны 05 дугаар тогтоол, Засгийн газар болон Нийслэл, дүүргийн нийгэм, эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын  хүрээнд  хүүхэд залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтээр хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Биеийн тамир, спорт хороо нь Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэр, Засгийн газар болон Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилласнаар 2010 онд улс, нийслэл, дүүргийн шилдэг хамт олноор, 2011 онд дүүргийн тэргүүний хамт олон, 2014, 2015, 2017, 2018 онуудад Нийслэл дүүргийн биеийн тамир, спортын хороодоос үйл ажиллагаараа шалгарч тэргүүний хамт олноор тус тус шалгарсан амжилттай байна.

Мөн спорт хороо нь Сагсан бөмбөг, Волейбол, Жүдо бөх, Хөлбөмбөг, Хөнгөн атлетик, Софт теннис, Шатар, Даам, Спортын гимнастик, Ширээний теннис, Аэробик, Чөлөөт бөх, Таеквондо зэрэг спортын 11 төрлөөр өсвөрийн шигшээ багийн 300 гаруй тамирчинтай сургалт дасгалжуулалтыг тогтмол амжилттай явуулж байна.

Хуцаалцах:

Холбоотой мэдээлэл