Мэдээ

Засаг даргын дэргэдэх Спортын гимнастикийн өсвөрийн шигшээ баг


Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч

Д.Оюунтуяагын танилцуулга


Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Спортын гимнастикийн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Даваасүрэнгийн Оюунтуяа нь Спортын гараагаа бага наснаасаа буюу

1974 онд 8 наснаасаа эхэлж спортын гимнастикийн дасгалжуулагч З.Даваанямын удирдлаган доор хичээллэж эхэлсэн.

1976 онд сайн дасгалжуулагчийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд улсын “ll шигшээ” багт тамирчинаар орон улмаар Унгар улсад 1 сарын бэлтгэл хийж, анх удаа “Нөхөрлөл” тэмцээнд Польш улсад оролцон олон улсын тэмцээнийхээ гарааг эхэлсэн.

1977 онд 11 настайдаа “Спортын мастер” болсон. Москвагийн 22-р олимпид “Дэлхийн шилдэг 36 тамирчин”-аас “23-р байр”-нд шалгарч ОУХМ цол авсан.

- 2011 онд “Биеийн тамирын тэргүүний ажилтан”

- 2011 онд “Хөдөлмөрийн алдар” хүндэт медаль

- 2011 онд Монголын багш нарын холбооны “9 эрдэнэ” медаль

- 2015 онд Чингэлтэй дүүргийн “Шилдэг дасгалжуулагч”

- 2016 оны Чингэлтэй дүүргийн “Хөдөлмөрийн аварга”-аар тустус шагнуулсан


2012 оноос Чингэлтэй дүүргийн Спортын гимнастикийн Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.