ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХОККЕЙН
ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ
Н.ЭРДЭНЭТУЯАГИЙН ТАНИЛЦУУЛГА
Нямбуу овогтой Эрдэнэтуяа 1960.03.02-нд Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн. Н.Эрдэнэтуяа нь
1982 онд УБДС-ыг биеийн тамирын багш мэргэжилээр төгссөн
2019 оноос хойш Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Хоккейн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна.
- 1978 онд УБ хотод 6-р 10 жил төгссөн.
- 1982 онд УБДС-ийг Биеийн тамирын багш мэргэжилээр төгссөн.
- 1998 онд МЛИС-ийг Улс төрийн дээд боловсрол эзэмшсэн.
- 1998 онд Москвагийн Биеийн Тамирын Дээд сургуульд дасгалжуулагч багш
- 2000 онд ХИДС-ийг Түүхийн ухааны магистраар тус тустөгссөн.
2015 оны 1-р сарын 29-ноос 2-р сарын 08-ны хооронд Канад улсын Кюбек хотод зохиогдсон Ахмадын Өвлийн II дахь Олимпод Монгол улсаа анх удаа төлөөлөн өвлийн Олимпод оролцож 500м, 1000м,1500м-н зайнуудад уралдаж хошой буюу 3 хүрэл медаль эх орондоо авчирсан.
2016 оны 2-р сард АНУ-ын Висконсэн мужийн Милвауки хотодболох Олон улсын нээлттэй гүйлтийн тэшүүрийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 500м, 1000м, 1500м-н 3 зайд уралдаж 3 алтан медаль буюу хошой алтан авсан.
2017 оны 3 сард Нидерланд улсад болсон гүйлтын тэшүүрийн олон улсын холын зайн Ахмад Мастеруудын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд 3000м уралдаж аварга болсон.
2018 оны 1 сарын 27-29-нд Италд болсон ахмад мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах гүйлтийн тэшүүрийн бага олон төрөлд оролцож мөнгөн медаль авсан.
2020 оны 1 сарын 9-18-нд Австари улсын Инсбургт болсон Ахмадын Өвлийн III дахь Олимпод Монгол улсаа төлөөлөн оролцож 5000м-т зайд хүрэл медаль авч эх орныхоо нэрийг гаргасан.
- Гүйлтийн тэшүүрийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийнхот, улсын 40 гаруй удаагийн аварга, Ахмадын 9 удаагийн аварга болж байсан.
- Гүйлтийн тэшүүрийн өсвөр үеийн 500м, 1000м-т рекорд амжилттогтоож байсан.
- Тэшүүрийн спортын ОУХМастер, хот, улсын аваргын 36 алтанмедаль, 28 мөнгөн медаль, 26 гаруй хүрэл медальтай.
- 1998 онд АБЯ-ны “Жуух бичиг”
- 1999 онд “Биеийн тамирын тэргүүний ажилтан”
- 2001, 2011 онд Болосролын байгууллагын 80,90 жилийн ойн медаль
- 2003 онд “Тэргүүлэх багш”
- 2004 онд Ардын боловсролын “Тэргүүний ажилтан”
- 2004 онд Монголын багш нарын холбооны дээд шагнал “Есөн Эрдэнэ”
- 2005 онд Спортын мастер
- 2006 онд “Багшийн алдар” медаль
- 2008 онд Монголын Оюутны Холбооны оны“Шилдэг багш”
- 2010 онд МҮОХ-ны Олимпын Алдар” одон
- 2013 онд “Зөвлөх багш”
- 2013 онд “Хөдөлмөрийн хүндэт” медаль
- 2014 онд МЗХ-ны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”
- 2014 онд МҮОХ-ны “Алтан Очир” одон
- 2015 онд БТС-ын Ахмадын Хорооны “Спортын од” одон зэргээр шагнагдаж байсан.
- 2016 онд Олон Улсын Хэмжээний мастер
- 2016 онд МССМХолбооны “Мастеруудын Алдар” одон
- 2016 оны шилдэг тамирчин “Алтан хараацай” цомын эзэн
- 2016 онд “Алтан гадас” одон
- 2016 онд МҮОХ-ны 60 жилийн ойн медаль
- 2017 оны шилдэг тамирчин “Алтан хараацай” цомын эзэн
- 2017 онд МҮЭ-ийн 100 жилийн ойн медаль
- 2017 онд Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн медаль
- 2018 онд Улаанбаатар хотын “Хөдөлмөрийн аварга”
- 2019 онд Улаанбаатар хотын 380 жилийн ойн медаль
- 2020 онд Чингэлтэй дүүргийн “Хүндэт Тэмдэг” тус тус шагнагдсан байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.