Биеийн тамир, спортын хорооны дарга Цогбадрахын Баянмөнхийн намтар
v 1977 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн.
v 1985-1995 онд Ерөнхий боловсролын сургуулийг төгссөн.
v 1996-2000 онд Гавъяат жүжигчин Раднаабазрын нэрэмжит Хөгжим бүжгийн сургуулийн циркийн ангийг төгссөн.
v 2006-2010 онд “Хантайшир” дээд сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн.
v 2009-2022 он хүртэл "Голден жим" фитнесс клубыг үүсгэн байгуулж захиралаар ажилласан.
v 2022 оны 05 дугаар сараас тус Биеийн тамир, спортын хорооны даргаар томилогдон ажиллаж байна.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэддээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо нь Биеийн тамир, спортын тухай хууль, Алсын хараа 2050, Засгийн газрын тогтоол, шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэн, Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, хүүхэд залуучуудыг спортоор хичээллэх хүсэл тэмүүллийг бий болгох зорилгоор дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийг спортын 15 төрлөөр бэлтгэл сургуулилтыг хийлгэж, гадаад, дотоод тэмцээн уралдаанд оролцох нөхцөл бололцоогоор хангах, спортын залгамж халааг бэлтгэх үйлсэд хичээнгүйлэн ажиллаж байна.
2022 оны 06 дугаар сард Спорт цогцолборын барилгын Б, В влокыг улсын комисс хүлээж авснаар цогцолбор 100% ашиглалтанд орж дүүргийнхээ иргэдэд бүрэн хүчин чадлаараа үйлчилэхэд бэлэн боллоо.
Иргэд та бүхэн Нийтийн биеийн тамир, спортоор идэвхтэй хичээллэж, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлээрэй.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.