ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 19-Р ХОРООНД СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ
ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР
Чингэлтэй дүүргийн дээд Салхит орчим, Чингэлтэй хайрханы өвөрт байрлах соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор нь нийт 2000 хүний суудалтай хөнгөн атлетик, хөл бөмбөг, сагсан бөмбөг, софт теннисний талбай бүхий эргэн тойрон 18 нэр төрлийн 43,700 ширхэг мод, бут, сөөгтэй 80 мянган га талбай ногоон орчин бүхий томоохон бүтээн байгуулалт болж байна. Уг талбайд дэлхий дахины спорт болсон хөнгөн атлетик, хөлбөмбөгийн төрлүүдээр уралдаан тэмцээн зохион байгуулах, хүүхэд, залуучууд хичээллэх, мэргэжлийн дасгалжуулагч нарыг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлсэн байна.
1. ХАЙРХАН ХӨГЖЛИЙН ТӨВ 1 нь 2018 онд байгуулагдсан Чингэлтэй хайрханы хойд бэлд байрлах спорт заал юм. Тус төв нь тамирчдын байрлах байр, чийрэгжүүлэлтийн өрөө, ширээний теннисний заал, урлаг заал зэргээс бүрдэх 4 давхар барилга юм.
2. ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙ-н хэмжээ нь 108x72 метр. Олон улсын стандартад нийцсэн хиймэл зүлгэн талбай юм.
3. ХӨНГӨН АТЛЕТИК-ийн зам нь хөл бөмбөгийн талбай тойроод 400 метрийн тойрог бүхий гүйлтийн зургаан зам, дугуйн зам, галын техникийн спортын олон төрөлт олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжтой юм.
4. САГСАН БӨМБӨГ-ийн гадна талбай нь олон улсын стандартын дагуу 28х15 метрийн хэмжээтэй нар, салхи, усанд тэсвэртэй халтирахгүй, PVC материалаар хийсэн 2 талбай юм. Бетон талбайгаас илүү бат бөх, хагарч цуурахгүй, гэмтэл бэртэл учруулахгүй, шугам арилахгүй давуу талтай юм.
5. Софт теннисний талбай нь олон улсын стандартын дагуу 23.77x 10.97 м, хэмжээтэй нар, салхи, усанд тэсвэртэй халтирахгүй, PVC материалаар хийсэн 2 талбай юм. Бетон талбайгаас илүү бат бөх, хагарч цуурахгүй, гэмтэл бэртэл учруулахгүй, шугам арилахгүй давуу талтай юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.